Бидний тухай
Цаг хугацаа хувьсан өөрчлөгдсөн ч үнэ цэнээ алдахгүй байхаар орчин үеийн загвар, дизайныг тусгасан зөв зохион байгуулалт, цэлгэр цонхтой байхаар загварчилсан нь байгалийн гэрлийн тусгал, өрөөний зай талбай ашиглалт сайтай болгосон гээд олон давуу талыг танд мэдрүүлнэ. “Colors Tech” ХХК нь 2011 оноос барилга угсралтын чиглэлээр, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай учраас та бидэнд эргэлзэх хэрэггүй. Бид нийслэл болон орон нутагт олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлуудаас товч дурдвал,
- Баянгол дүүрэгт байрлах Монголын Үндэсний их сургууль
- Хан-Уул дүүрэгт байрлах “Ханбогд” хороолол
- Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд байрлах 1300 айлын “Шүрт” хотхоны барилга угсралтын ажлуудыг 100 хувь хариуцаж, амжилттай хийж гүйцэтгэсэн юм.
- Баянзүрх дүүрэгт байрлах “Зүүн хүрээ” шилтгээн
Бид энэ удаад залуу гэр бүлүүдийг дэмжихээр “Офицер хороолол” орон сууцны төслийг хэрэгжүүлж эхлээд байна.