Ажлын урт удаан өдрийн дараа алжаалаа тайлж, санаа зовоосон асуудлуудаас түр ч атугай салах боломжтой тайван газар бол таны унтлагын өрөө юм. Тиймээс унтлагын өрөөний дотоод засал маш зөв зохион байгуулалттай, хүний ая тухтай байдлыг бүх талаар хангасан байх ёстой. Ингээд танд унтлагын өрөөг тохижуулах гайхалтай санаануудыг хүргэж байна.

1.Тасалгаа гаргах

Орны хөл талд тасалгаа гаргах нь орчин үеийн нэг өрөөтэй байранд моод болоод байгаа хувийн орон зайн мэдрэмжийг бүрдүүлдэг. Тасалгаа болгосон ханыг ширээ тавих, зураг өлгөх зэрэгт ашиглаж болох юм.

2.Орны толгойн тавиур

Гурван нүдтэй, хоёр талдаа ширээтэй модон тавиурыг орны толгой болгон ашиглаарай. Тавиур нь зураг, ном, гоёл чимэглэлийн зүйлс байрлуулах төгс талбар болно.

3.Номын тавиур

Зурган дээрх шиг орны хөлийн тавиурыг та өөрөө ч хийж чадна. Хоёр модон хайрцгийг холбоод, гаднах үзэмжийг нь янзлаад орны хөлдөө байрлуулаарай.

4.Ширээ

Хуучны хийцтэй жижиг модон ширээ энгийн уйтгартай орны хажуугийн шургуулгыг орлож чадна. Бүсгүй хүний жижиг өрөөнд тийм ширээг байрлуулах нь илүү тохиромжтой.

5.Орны хөлийн тавиур

Талбай жижигтэй байранд зай хэмнэх сонирхолтой аргуудын нэг бол орны хөлд тавиур байрлуулж тасалгаа болгон ашиглах юм.

6.Орны хажуугийн шургуулга

Зай багатай өрөөнд овор ихтэй шүүгээ тавихыг хүсэхгүй байвал хүрээндээ шургуулгатай ийм ор сонирхоорой.

 

8.Минималист тавиур

Ном тавихад зориулагдсан минималист хэв маягийн тавиуруудтай oрны толгой нь унтахынхаа өмнө унших дуртай хүмүүст гайхалтай бэлэг болно.

9.Буйдан

Унтлагын өрөөний талбай хангалттай том бол орныхоо хөлд жижиг хэмжээний буйдан байрлуулж болно.

10.Намхан суурьтай тавилгууд

Өрөөгөө том бөгөөд өвөрмөц, цэвэрхэн шийдэлтэй харагдуулахыг хүсвэл намхан тавилгууд сонгоорой.